Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг, эмэгтэй гишүүд 60 сая төгрөг намдаа тушаах шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй.
Өнөөдөр энэ талаар "Хера Холдинг" компанийн захирал Хассуурын Ганхуяг мэдээлэл хийхдээ “АН-аас сонгуульд нэр дэвшихээр 181 хүн 100 сая төгрөгөө өгсөн байна. 181 хүн 100 сая төгрөг төлсөн гэхээр 18 тэрбум төгрөг. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж би бодож байгаа. Мөн уг АН-ын гишүүд хэмээн бичсэн байсны зэрэгцээ захидалд 181 хүний нэрсийн жагсаалт байсан" хэмээн нэрсийг зарлалаа.