8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хөвсгөл" нуурын мөсөнд автомашинтайгаа цөмөрч, нас барсан хэрэг гарчээ

2020-04-06 12:15:16

Өнгөрсөн амралтын өдөр мөсөн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа "Хөвсгөл" нуурын мөсөнд автомашинтайгаа цөмөрч, нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутагт орших “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З нь энэ сарын 3-ны өдөр мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчимд хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болсон дуудлага дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газарт очжээ. 

Дуудлагын дагуу, аймгийн Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид гээд нийт 33 хүн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үеэр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрчээ.

Иймд тухайн газарт дөрвөн удаагийн гүний шумбалтыг хийхэд 25 метрийн гүнд унаж явсан автомашин, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоож, 14:50 цагт цогцсыг, 18:13 цагт автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
уул үүл
Хүн нь нас барсан юм биш үү .Ац ч гэх шиг. Чи л харин ац юм даа
2020/04/08 192.82.72.103
иргэн
яагаад ОБ-хан ажилтанаа ийм эрсдэлтэй замаар эргүүл хийхийг даалгадаг байнаа. Өөрсдөө ард иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг байтлаа.... Маш харамсалтай явдал болжээ... Ум сайн амгалан болтугай
2020/04/06 202.55.191.205
hovsgol
odoo moson deeguur yawaj bdag erguu ats be
2020/04/06 103.80.210.64
  • Recent
  • Most Read
  • Most Comment