8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тасгийн даргыг 30 хоног хорино

2020-04-06 10:06:53

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг бусдаас хахууль авсан байж болзошгүй хэргээр  48 цаг цагдан хорьсон юм. Түүний гэрт нь нэгжлэг хийж, их хэмжээний төгрөг, 10 000 ам.доллар хураасан талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророор дамжуулан яллагдагчаар тооцон цагдан хорих хүсэлт хүргүүлсэн байна. Түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаад бусдаас хахууль авсан хэрэгт яллагдагчаар тооцож, 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment