8o
Улаанбаатар хот
mobile menu

НОБГ: “COVID-19”-ийн халдварын эсрэг халдваргүйжүүлэлт, ариутгалын хамрах хүрээг өргөжүүлнэ

2020-04-03 12:19:15

Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байгаатай холбоотойгоор "COVID-19"-ийн халдварын эсрэг хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн хамрах хүрээг өргөжүүлнэ гэж Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ.

Гуравдугаар сарын эцсийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, зам, томоохон зах, худалдааны төв, үерийн ус зайлуулах далан, сувгийг тогтмол халдваргүйжүүлсэн байна. Энэ ажилд 37 гэрээт аж ахуйн нэгжийг хамруулжээ. Энэ хугацаанд 18 мянга гаруй цэгт ариутгал хийгээд байгаа аж. Ариутгал халдваргүйжүүлэлтийг цаашид жил бүр хийхээр болсон байна.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хэрэгжилтийн хяналтыг нэмэгдүүлж, горим зөрчиж буй үйлдэл бүрд арга хэмжээ авхуулахаар болж байна. Гуравдугаар сарын эцсийн байдлаар нийт 32 мянга 700 гаруй газарт хяналт, шалгалт хийгээд байна гэж Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл