УИХ-ын гишүүн Г.Уянга болон УИХ-ын дэд дарга Л.Цог нар "Шударга ёс" эвслээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэд бүлгийн дарга Н.Батцэрэгтээ хандаж МҮАН-МАХН-ын хамтарсан "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн байна. Ингэснээр Шударга ёс найман гишүүнтэй болж байна.