УИХ-ын гишүүн бөгөөд Зам тээврийн сайд М.Зоригт амралтын өдрүүдээр болсон Extreme off road 2016 бартаат замын уралдаанд оролцжээ. Гэвч тэрбээр уралдааны 1-р гараанд машинтайгаа онхолдож багагүй сандаргасан байна.Тэрээр машинаа босгуулж ахин уралдсан бөгөөд 2-р гараанд оролцож 4 дугуйт мотоциклын төрөлдөө 1-р байр эзэлжээ. Уралдааны дараа М.Зоригт “Сайхан залуустай тэмцэлдэж урам юу аваад ирлээ. Очиж яасан ч асуудалгүй. Санаа тавьсан бүгдэд баярлалаа” гэсэн байна.
Зам тээврийн сайд М.Зоригт машинтайгаа онхолджээ
2016-03-21 12:17:00