8o
Улаанбаатар хот
mobile menu

Хашаандаа өнжмөл шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ

2020-04-02 17:05:00

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж буй аж.

Хяналт, шалгалтын явцад хашаандаа өнжмөл шар өвс шатааж, ахуйн галын аюулгүй байдлыг зөрчсөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хоёр иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.14.1-дэх заалтын дагуу тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэл дагуулж байна.

Иймд хаврын хуурайшилтын үед:

  • Иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  • Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл