8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ

2020-03-30 10:40:00

Хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн есөн дүүрэгт халдваргүйжүүлэх ажлыг эхлүүллээ. Бүх дүүргийн орон сууц, гэр хорооллын дундах нарийн зам, гудамж талбай, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий амралтын талбай, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан сувгийн халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 14 байгууллагатай гэрээ байгуулж эхлүүллээ.

Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт өдөр бүр нэгэн зэрэг явганаар халдваргүйтгэлийн ажлыг хороо, хэсгийн ахлагчийн хяналтан дор явуулж байна. Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл