8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймагт тусгаарлагдаж байгаад хүний паспорт ашиглан Улаанбаатар руу орж ирэхийг завдсан эмэгтэй хуулийн хариуцлага хүлээнэ

2020-03-30 10:20:00

Баян-Өлгий аймагт тусгаарлагдаж байгаад гарсан нэг эмэгтэй өөр хүний паспорт ашиглан Улаанбаатар хот руу нийтийн тээврээр орж ирэхийг завдсан хэрэг гарсан.  

Тухайн иргэнийг ОБЕГ, ЦЕГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран тусгаарлалтад оруулсан талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Нарангэрэл COVID-19-ийн талаарх ээлжит мэдээлэл хийх үеэр ийм ноцтой үйлдэл гаргасан уг иргэнд ямар хариуцлага тооцох тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр "Зөрчлийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Гамшгийн тухай хуулиар тодорхой арга хэмжээ авах хуулийн заалттай" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл