16o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-д түр зорчиж буй Монголчуудаас хүсэлт гаргажээ

2020-03-27 12:05:50

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, АНУ-д суугаа ЭСЯ-нд
АНУ-д түр зорчиж буй Монголчуудаас хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
Та бүхний энэ өдрийн амгаланг эрье! Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө нойр хоолгүй зүтгэж амжилттай сайн ажиллаж байгаа салбар салбарын шилдэг мэргэжилтэн хамт олноороо бид маш их бахархаж байгаа билээ. 
АНУ-д сурч, ажиллаж, аялж байгаад Ковид-19 вирусээс үүдэлтэй хөл хорионы улмаас Монгол Улсын маань хил хаагдсан учир буцаж чадахгүй хүнд байдалд ороод байгаа 300 орчим иргэн, үүнд нялх хүүхэдтэй өндөр настай, бие муутай, жирэмсэн гэх мэт эх орондоо яаралтай буцах шаардлагатай иргэд нэгдэж энэхүү хүсэлтийг хүргүүлж байгааг хүлээн авна уу.
Монгол улсын хилийн хорио нийт 3 удаа сунгагдсан мөн цаашид дахин сунгагдах магадлалтай байгаа энэ цаг мөчид өртөг өндөртэй АНУ-д хорионд байгаа иргэд дараах шалтгаануудын улмаас эх орон, төр засагтаа хандаж байна. 
Үүнд:
-Эрүүл мэндийн даатгал: Ихэнх хүмүүст байхгүй. Ямар ч эмнэлэг даатгалгүй хүнийг хүлээж авдаггүй. Өвчин тусвал ямар нэгэн аврал байхгүй гэсэн үг.

-Визны хугацаа: Ихэнх хүмүүсийн АНУ-ын хилээр ороход дарагдсан хугацаа дуусаж байна. Энэ тохиолдолд 455ам.доллараар сунгуулахаар байгаа. Хүмүүс эхнээсээ хоол байрны мөнгөгүй болж байгаа тул энэ мөнгийг төлж дийлэхгүй.

-Сэтгэл санаа: Бүх хүмүүс мөнгө санхүүгийн хүнд байдалд байгаа тул арай ядан хоногийг өнгөрөөж, ази гэдгээрээ гадуурхагдан сэтгэл санаагаар унаж, шаналсан байдалтай байна. 

Одоогоор өөр ямар ч улс руу явах боломжгүй болсон байх шиг байна.  

Мөн Улсын онцгой комиссын хурал зэрэгт АНУ-д түр зорчиж байгаад хорионд орсон иргэдийн талаар огт яригдахгүй байгаад гайхаж байна. 
Бид ийм хэцүү нөхцөл байдалд байгаа тул яах аргагүй төр засагтаа хандаж байгааг минь хүлээн авна уу.

Иймд нэрс хавсаргасан иргэдийг тусгай үүргийн онгоц гаргаж БНСУ-ын гэх мэт боломжтой онгоцны буудлаар дамжуулан эх оронд минь яаралтай буцааж өгнө үү.
Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. 
Хүсэлт гаргасан:
АНУ-д түр зорчиж буй монгол иргэд
2020-03-20

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шууданч
настай, эмэгтэйчүүд, хүүхдүүдээ татаж авсан нь дээр байх аа, тэнд байдал эвгүй л байгаа
2020/03/28 64.119.20.137
Иргэн
Наагуур чинь Сайханбалаг, нөгөө нэг зугатаад явсан шүүгч гэх мэт хүн хогнууд үзэгдэнэ үү?
2020/03/28 192.82.76.3
би
зугатаад явцгаасан биздээ та нар
2020/03/28 202.179.26.147
ЗочинЛ
Япон өмнөд солонгосоор орж ирэх боломж байж магадгүй юм даа бусад орнууд барбг нь зөвшөөрөл олгохгй байхаа
2020/03/28 66.181.187.201
zochin
Odoogoor gantshan KOREA-gaar damjih garts bna. Korea orchivol ireh naidvar bna Korea-ruu charter nisleg hiih bailgui dee. oilgoj bnaa
2020/03/28 192.82.70.95
Hotogoid
Mongol buuur hetsuu bn sh dee
2020/03/27 202.179.31.55
Зочин
Дэмжиж боломгүй санал байна.
2020/03/27 73.231.128.120
Ганболд
ОХУ, Хятад,Монголд зөвхөн гаднаас ирж буй иргэдээр нь дамжиж халдварлаж байна. Аюулт өвчнийг ядарсан монголчууддаа халдаахаас аль болохоор тэвчих нь зүйтэй. Боломжтой болоод л гадаад түр явсан биз дээ
2020/03/27 172.90.243.62
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 45