12o
Улаанбаатар хот
mobile menu

Он дуустал наадмаас бусад олон нийтийн бүх баярыг цуцлах санал гаргажээ

2020-03-23 09:36:17

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн Даваа гараг буюу гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдахдаа COVID-19 халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцэж, санал зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид Улсын баяр наадмаас бусад олон нийтийн баяр, ой, арга хэмжээ, зөвлөгөөнийг бүгдийг цуцлах, захиргааны зардлыг бууруулах арга хэмжээ авах, эмзэг бүлгийн иргэдийг коронавирусээс хамгаалах арга хэмжээнд зориулан хөрөнгө гаргахыг нийт засаг захиргааны нэгжүүдэд үүрэг болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх, улс хоорондын үүргийн худалдааг тодорхой хугацаагаар зогсоож, гэрээт худалдаанд бүрэн шилжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 33