8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Цэвэл: Хүүхдүүд маань жаахан ичдэг юм, жижүүрийн ажил хийдэг гэж хэлдэггүй

2016-03-21 09:56:00

  Алтан нар цацрагаараа  хэнийг ч ялгалгүй ивээдэг ч  амьдрал хүмүүн бүрт ижил тавилан заяадаггүй. Гэвч...бид бусдын зовлонг арилгах баллуур нь болж чадахгүй ч,  сэтгэлийн дэмээр, урмын үгээр аз жаргалыг нь зурах харандаа нь болж чадна. Уншигч таны сэтгэлийн тань үзүүрт мэлмийн тань өмнө дэлгэгдэн нээгдэж өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдарч яваа эгэл жирийн нэгний амьдралын түүхийг хуваалцдаг. “Амьдрал сайхан” булангийнхаа  ээлжит дугаарыг бэлтгэхээр сэтгүүлч миний бие эрэлд гарлаа. Энэ удаад хүн бүрийн төдийлөн анхаарч хайхраад байдаггүй, заримдаа бүр адлан шоолдог гэж хэлж болох орцны жижүүрийн амьдралтай танилцахыг зорилоо. Олоон давхар байшингийн үүд сахиж амьдардаг орцны жижүүрийн алгын чинээ өрөөнд чухам ямар амьдрал өрнөж байна вэ?

Ийнхүү өөртөө тавьсан асуултандаа хариулт олохоор Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг зорилоо. Учир нь тэд  2014 онд Нийслэлийн зургаан дүүргийн байрнуудын орцонд амьдарч байгаа иргэдийн амьдрал , хүүхдийн байдлыг судалжээ. Эндээс Ундрах СӨХ-д олон жил ажиллаж  байгаа СӨХ-ндоо ажилч хичээнгүй гэж яригддаг Санжидын Цэвэл гуайн мэдээллийг олж түүнтэй уулзахаар Сансарын 3-р байранд очлоо. Тэрээр өглөө эртлэн босч цэвэрлэгээний ажилдаа  аль хэдийн гарчээ. Түүнтэй уулзаж бид  хоёр яриагаа ийнхүү эхлүүллээ.

- Сайн байна уу? Юуны өмнө та уншигчдадаа өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Санжидын Цэвэл гэдэг. Би 36 настай.  Одоо нөхөр гурван хүүхдийн хамт амьдарч байна. Том хүү маань 7-р анги харин түүний дараах охин 6-р анги хамгийн бага хүү маань одоо 2 настай. Бид гэр бүлээрээ орцны жижүүр хийж орцонд амьдарч байна.

- Анх хотод хэдэн онд орж ирэв?

- Би уг нь Дорнодын хүн л дээ. Эхээс наймуулаа. Анх 2004 онд нөхөр хүүхдүүдийн хамт хотод орж ирсэн. Манай нөхөр бүтэн өнчин болохоор анхнаасаа л  бид хоёр тусдаа гарч өөрийн гэсэн гэр оронтой болж чадаагүй. Хотод ирээд өөрийн гэсэн гэр оронгүй байх газаргүй болохоор СӨХ-ны ажилд орж орцны жижиг өрөөнд амьдрах болсон. Одоо энд 12 жил амьдарч байна. Дөрвөн орц хариуцдаг болохоор хүү нөхөр хоёр маань тус тусдаа нэг орцны жижиг өрөөнд унтдаг. Хоолоо голынхоо орцонд иддэг.   Усанд орох бие засах болохоороо  СӨХ-ныхоо байранд очдог юм.  Нэг үгээр хэлбэл гэр бүлээрээ орцны өрөөнүүдээр тарж амьдардаг гэх үү дээ.

- Анх хотод дөрвүүлээ ирээд одоо тавуулаа болжээ? Энэ бүгчим өрөөнд бага насны хүүхэд өсгөх хэцүү байх?

- Өргөн нь метр гарантай урт нь хоёр метртэй цонхгүй энэ жижигхэн өрөөнд бага насны хүүхэд өснө гэдэг бол мэдээж эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Хүүхдэдээ агаар оруулах гэж хаалгандаа жижигхэн цонх гаргасан. Өглөө босоод ирэхээр л толгой өвдчихсөн хамар бүтчихсэн байдаг юм. Хүүгээ аваад л салхинд хурдан гарахыг хичээдэг одоо урин цаг ирж байгаа болохоор үе үе гардаг юм.

- Өөрийн гэсэн гэр оронтой болъё гэж бодож байсан удаа бий юу?

- Нөхөр бид хоёр дөрвөн орцыг хариуцаж ажилладаг . Хоёр нь 140 мянган хоёр нь 192 мянга нийлээд сардаа 660 мянган төгрөгний цалинтай. Цалингаа хоёр хувааж авдаг. Олсон мөнгөөрөө хүнсний зүйлээ аваад хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлийг цуглуулаад л таардаг юм. Өөрийн гэсэн гэртэй болъё гэж бодож байсан удаа бий гэхдээ хамгийн түрүүнд хүүхдүүдээ боловсролтой болгоё л гэж бодсон.

- Цалингаас гадна нэмэлт орлого бий юу ? Халамжаас мөнгө авдаг уу?

- Эгч нь төрөлхийн чих муутай, нүүр ам татдаг, ядрахаараа унадаг өвчтэй. Энэ жилээс эхэлж халамжийн мөнгө 126 мянган төгрөг авч эхэлсэн, амьдралд их л нэмэр болж байгаа даа. Уг нь халамжаас өрхийн орлого доогуур хүмүүст хүнсний талон олгодог гэсэн. Авч чадаагүй л байна.

Ажлыг маань үнэлэхгүй хажууд ирээд шүлс, хогоо хаяад энэ л цэвэрлэх ёстой гэсэн шиг ханддаг хүмүүс бий.

- Ажлын ачаалал хэр вэ?  Олон хүнтай харилцдаг болохоор бэрхшээл гардаг байх?

- Уулын мод урттай богинотой гэгчээр хүмүүсийн зан харилцаа янз бүр байдаг. Цэвэрлэгээ хийгээд явж байхад ажлыг маань үнэлэхгүй хажууд ирээд шүлс хогоо хаяад энэ л цэвэрлэх ёстой гэсэн шиг ханддаг хүмүүс бий. Түрээсийн айлууд орж ирвэл бүр замбараагүй. Эгч нь өдөр бүр хана, шалаа сойздож угаадаг. Сард хоёр удаа бид нарт цэвэрлэгээний материал тавьж өгдөг юм. Хүмүүс орж ирээд манай орцыг яасан цэвэрхэн гоё юм бэ гэдэг.  Намайг сайн ажилладаг, ажлаасаа гарахгүй биздээ л гэдэг юм.

- Танд амьдралдаа шантарч гутрах үе байсан уу?

- Зөндөө байдаг. Заримдаа сэтгэл санаагаар их унадаг. Гурван хүүхдээ ийм болгочихгүй юмсан л гэж бодох юм. Ямар ч байсан мэдлэгтэй болгож сургуулийг нь төгсгөе л гэж бодоод гэр авъя гэж мөнгө хураахаасаа илүү 2 хүүхэддээ л дэвтэр ном авч сурлагатай болгоё гэж хөдөлмөрлөсөөр ирсэн. Хүүхдүүд маань жаахан ичдэг юм гэнэ лээ, жижүүрийн ажил хийдэг гэж хэлдэггүй гэсэн. Хүүхдүүдийнхээ хичээлийг сайн зааж мэддэггүй болохоор ядаж л хичээл хийх боломжийг нь олгоод амьдрах газрыг нь сайжруулахсан даа л гэж боддог. Охин маань сурлагандаа сайн хичээлээ давтахдаа ч дуртай гэсэн ч ширээ байхгүй модон орныхоо (наар) өмнө өвдөглөж суугаад л хичээл хийж байхыг нь харахаас өрөвддөг. Тохь тухгүй орчинд байгаа болохоор хичээл сурлагандаа муудчих вий дургүй болчих вий гэж эмээдэг.

Охин маань  сурлагандаа сайн хичээлээ давтахдаа ч дуртай гэсэн ч ширээ байхгүй модон орныхоо (наар) өмнө өвдөглөж суугаад л  хичээл хийж байхыг нь харахаас өрөвддөг.

- Банди тань ямар мэргэжилтэй хүн болно гэж ярьдаг вэ?

- Охин хичээлдээ сайн. Харин бандийг ажиглаад байхад хичээлдээ их дургүй болчихсон юм шиг байгаа юм. Банди маань хичээлээсээ гарч ажил хийнэ гэж ярьдаг болчихсон байна лээ. Микронд ч явна гэсэн юм яриад байна лээ. Хүүхэд байж яаж ажил хийх вэ дээ. Одоо дөнгөж 13-хан настай шүү дээ.

- Таны ирээдүйн зорилго тань юу вэ?

- Арай өндөр цалинтай ажил олж хийж өөрийн гэсэн гэр оронтой болъё л гэж бодож байна. Үр хүүхдүүд өсөөд ирэхээр ичдэг санаа зовдог юм байна. Өөрийн гэсэн гэртэй болчихвол ядаж л бага багаар гэрээ тохижуулах юмсан гэж боддог. Уг нь ч хашаа байгаа л даа. Нийслэлийн ХГБХХэлтэст хоёр ч удаа гэрийн  өргөдөл өгсөн дүүрэг дээрээ очих бүрт олигтой хариу авдаггүй юм. Нөхөр бид хоёр хоёулаа л амьдралын төлөө зүтгэж байна. Нөхөр маань архи уудаггүй тамхи л татдаг юм. Амьдралын төлөө хүүхдүүдийнхээ төлөө гэсэн ханийнхаа хүчинд л би амьдарч байна.

Биднийг ийнхүү ярилцаж байхад гаднаас цовоо сэргэлэн харцтай 10 орчим насны охин орж ирлээ. Сайн байна уу? гэж мэндчилчихээд нэг хүн л унтах хэмжээний модон нааран орон дээрээ ирж суулаа. Ээжээ би өдөр нэг цагаас хичээлтэй багш эцэг эхийн хуралтай гэсэн шүү гэж ярих хэрсүү гэмээр байдалтай энэ сэргэлэн охинтой жаахан ярилцлаа.

- Сайн байна уу? Миний дүүг хэн гэдэг вэ?  Одоо хэддүгээр ангид сурдаг вэ?

- Намайг Г.Цэвэлмаа гэдэг. Би одоо  зургаадугаар ангид сурдаг.

- Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?

- Би том болоод багш болохыг хүсдэг. Бүх хичээлдээ сайн математикаа л жаахан ойлгохгүй байгаа. Ээж багш болохын  тулд хичээлдээ сайн байх хэрэгтэй гэдэг.  Дүү шигээ олон жоохон хүүхдэд хичээл заагаад гоё гэж боддог.

- Чамайг энд амьдардаг гэдгийг ангийнхан нь мэдэх үү?

- Найз нараасаа жоохоон ичдэг болохоороо орцонд амьдардаг гэдгээ хэлдэггүй. Дээд давхарт манай ангийн нэг банди байдаг юм. Тэр ангийнханд хэлдэггүй юмаа. Гэхдээ би удахгүй гэртээ болоод найз нарыгаа авчирна л гэж бодож байгаа. Би уг нь гуравдугаар анги хүртлээ ахтайгаа хамт хүүхдийн асран хүмүүжүүлэх газарт байсан.  Тэнд зөндөө олон найзуудтай байсан л даа. Тэгээд найзуудыг маань хүмүүс өргөж аваад  ээж аавтай хүүхдүүдийг нь ээж аавд нь өгөөд бид хоёр энд ирсэн

- Миний дүү ээждээ яаж тусладаг вэ?

- Би зургаан  цагт хичээлээсээ тараад гэртээ ирж дүүгээ харж өгдөг юм. СӨХ ч сайн гээд хүмүүс бидэнтэй сайн харилцдаг юм. Манай дээд давхарт нэг Итали эгч байдаг. Тэр дандаа дүү бид хоёрыг ороход гоё юм өгдөг.

Г.Цэвэлмаатай ярьж дуусаад бид түүний ах нь байгаа гуравдугаар орц луу очлоо. Тэнд эдний гал тогооны зүйл байдаг бөгөөд эндээ цуглаж хоолоо хийдэг гэлээ. Биднийг ороход түүний ах Г.Ганцогт дөнгөж босоод сууж байлаа. Сайн уу? Г.Ганцогтоо чиний ойрын мөрөөдөл юу байна? гэж намайг асуухад: Би есдүгээр ангиа төгсөөд коллежэд ордог юм уу гэж бодож байгаа гэж хариуллаа. Дүүгээ бодоход нэлээд дуу цөөтэй гэмээр энэ хүү надтай жаахан ярилцаж байгаад гарлаа. Дэндүү балчирхан байж ажил хийнэ гэж ярьж суугаа түүнд амьдралын орчин нь сургуульдаа явах хүсэлгүй ч болгосон байж мэдэх юм.  Сэтгүүлч миний бие орцоор гэр хийж, алагхан чинээ газар амьдарч байгаа Монголын нэгэн  залуу гэр бүл, өрх айлын амьдралтай ийнхүү танилцлаа. Сэтгэл эмзэглэм орчинд өсөн бойжиж байгаа тулгын гурван чулуу шиг энэ хөөрхөн хүүхдүүдэд туслах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Амьдрах гэж зүтгэж байгаа залуу гэр бүлийн гишүүн бүрт амьдрах итгэл хөдөлмөрлөх урам хайрламаар санагдлаа.

Хүмүүсээ бие биендээ урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд

Алхаарай алхаарай гэж дэм хайрла

Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла гэсэн яруу найргийн гайхалтай мөртөөр энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
5cWf7W http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/12 103.17.108.42
Энэ хүнд туслах юмсан чадалтай сан бол , туслах хүн байна уу
2016/03/23 103.17.108.42
СЭТГҮҮЛЧЭЭ .СУРГУУЛЬ АНГИ .НЭРИЙГ ХЭЛЭХ НЬ ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧСӨН ЯВДАЛ
2016/03/21 103.17.108.42
СЭТГҮҮЛЧЭЭ .СУРГУУЛЬ АНГИ .НЭРИЙГ ХЭЛЭХ НЬ ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧСӨН ЯВДАЛ
2016/03/21 103.17.108.42
СЭТГҮҮЛЧЭЭ .СУРГУУЛЬ АНГИ .НЭРИЙГ ХЭЛЭХ НЬ ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧСӨН ЯВДАЛ
2016/03/21 103.17.108.42
СЭТГҮҮЛЧЭЭ .СУРГУУЛЬ АНГИ .НЭРИЙГ ХЭЛЭХ НЬ ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧСӨН ЯВДАЛ
2016/03/21 103.17.108.42
zochin
horoonii hvmvvs hvmvvst ger ugluu geed uursdiiguu reklamdaad bdag ym bna lee.iim hvmvvst ter ylsaas ugch bgaa geriig ni olgooch ee.hydlaa tanil taldaa uchuud bgaa daa.hend uguud bgaag ni sydlaach.mongold buun tanil tal
2016/03/21 103.17.108.42
ene mdeej zowshoorol awch gargasn blgvdee ger bvld tuslah zorilgotoi n ilt bna
2016/03/21 103.17.108.42
ene mdeej zowshoorol awch gargasn blgvdee ger bvld tuslah zorilgotoi n ilt bna
2016/03/21 103.17.108.42
ene mdeej zowshoorol awch gargasn blgvdee ger bvld tuslah zorilgotoi n ilt bna
2016/03/21 103.17.108.42
zochin
setguul zuin soel gej bna uu huuhdiin nuuj emzeglej yavdag zuiliig ni ner ustai ni zarlaad hayachih yumaa bichij bga zuilee sain nyagtalj baigaad niitelj baival zugeersen dee
2016/03/21 103.17.108.42
zochin
mundag amidraliin toloo temtsej bgaa hvnd tuslah heregteidee
2016/03/21 103.17.108.42
зочин
сургууль, анги, нэрийг биччих юм ааа
2016/03/21 103.17.108.42
Huuhed uuruu emzegleed angiihandaa heldeggui gej baihad eniig bichsen erguu n ner, surguulitai n olond zarladag n yamar uchirtai ve? Huuhdiin setgeliig ingej sevtuuleh hereg baisiimu chamd mal min
2016/03/21 103.17.108.42
Сараа
энэ сэигүүлч одоо бүр зарлаад хүүхдүүд нь ичдэг. Ангийхандаа хэлээгүй гэд бхад нь. Сургууль нэрийг нь илчлээд. Яаж байгаа эргүү сэтгүүлч вэ
2016/03/21 103.17.108.42
Сараа
энэ сэигүүлч одоо бүр зарлаад хүүхдүүд нь ичдэг. Ангийхандаа хэлээгүй гэд бхад нь. Сургууль нэрийг нь илчлээд. Яаж байгаа эргүү сэтгүүлч вэ
2016/03/21 103.17.108.42
saruul
Энд хүнд цалингаасаа илүү гарвал туслахсандаа хүмүүсээ ядаж өөрт тань хуучин ч болов гэр байвал энэ хүнд өгөөрэй.
2016/03/21 103.17.108.42
saruul
Энд хүнд цалингаасаа илүү гарвал туслахсандаа хүмүүсээ ядаж өөрт тань хуучин ч болов гэр байвал энэ хүнд өгөөрэй.
2016/03/21 103.17.108.42
Zochin
Zarim talaaraa humuusiin erhiig hundetged neriig n nuutslah, tovchilj bichwel ug n zugeer dee. Manaih ene tal dr anhaarahguin.
2016/03/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment