8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Галаарид З.Энхболдын “луйврын схем”-ийг дэлгэлээ

2020-03-20 17:13:29

Зохиолч, сэтгүүлч Б.Галаарид өнөөдөр мэдээлэл хийж, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын талаар хэд хэдэн баримтыг дэлгэлээ. Тэрбээр сүүлийн үед өрнөөд байгаа З.Энхболд болон Л.Наранбаатар нарын маргааны талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингэхдээ “хоёр хүний хоорондын асуудал гэхээс илүүтэй үүний цаана зарчмын том асуудал бий учраас мэдэгдэл хийж байна” хэмээгээд З.Энхболд түүний эзэмшлийн телевизийг өөрийн ойр тойрны хүмүүсийг хувь эзэмшигч болгох замаар хэрхэн өөрийн хамаарал бүхий болгосныг баримттай өгүүлсэн юм.

Тодруулбал, түүний 100 хувийн эзэмшилд байсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Цалиг” гэх телевизийн тусгай зөвшөөрлийг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох сунгаж өгснийхөө хариуд тус телевизийн 50 хувийг эзэмших эрхийг авчээ. Ингэхдээ  “Гал, нар сар медиа” гэх компани байгуулж, телевизийн нэрийг өөрчилж мэдээ, мэдээллийн “Молор” телевиз болгон З.Энхболдын зөвлөх байсан Ц.Буянцогттой хамтран эзэмшсэн аж. Харин тусгай зөвшөөрлийг шийдэж өгсөн эрх бүхий хүн болох Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Ц.Балгансүрэн нь З.Хишигтогтохтой бизнесийн түнш буюу “Болд софт” гэх компанийг хамтран эзэмшдэг байсан нь ил болсон.

Нэрээ өөрчилсөн “Молор” телевиз гурван жил үйл ажиллагаа явуулсы эцэст ашиггүй ажиллаж, үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Ингээд тоног төхөөрөмжөө зарах болоход З.Хишигтогтохын компанийн оффис болох NCP Plaza-гийн байранд байрлах “И код” гэх компани худалдан авах гэрээ хийж, Д.Сангибат гарын үсэг зурж компанийн захирал болж шилжжээ.

Үүний дараа улс даяар кабелын үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Малчин” телевиз болгон нэрийг нь өөрчилж З.Энхболдын эзэмшлийн “Enter” компанийн байранд нүүн орж, 44 хувийн эзэмшигчээр Батдэлгэр, 56 хувийнхаар Чинзориг болж өөрчлөгдсөн байна. Эндээс харвал “Малчин” гэх телевизэд З.Энхболд ямар ч хамааралгүй мэт харагдавч түүний ойр тойрны  хүмүүсээр дамжин түүний хамааралд шилжсэнийг зохиолж, сэтгүүлч Б.Галаарид хэлсэн юм.

Тэрбээр “Энэ бол энгийн нэг жижиг телевизийг З.Энхболд өөрийн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан авсан сүлжээний загвар юм. Тэгээд би хамааралгүй, минийх биш, өөр хүний нэр дээр байдаг гэх мэтээр мэлзээд өнгөрдөг.

Тэгэхээр том бизнест ч ялгаагүй энэ мэтээр ажилласан байж болох учраас Л.Наранбаатарын яриад байгааг үгүйсгэх аргагүй. Шударга үнэнч эх орончдын дүр эсгэчхээд хуулийн нэр барьж асуудлыг хувийнхаа эрх ашгийн үүднээс шийддэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Хэн чанга ярина, хэн шударга үнэнчийн дүр эсгэнэ тэр хүн сайн болж харагддагаас болж ард түмэн олон жил хууртаж амьдарлаа” хэмээв.  

Эх сурвалж: zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Г.п.105.иргэн
Даруухан шударга сэтгүүлч шүү.үнэнээл хэлж байх шиг байнадаа.хөөрхий яаж чадаж байнаа аан...
2020/03/25 150.129.141.123
иргэн
Энэ хүнийг хөрөнгийн биржийг хувьдаа авсан гэлцдэг юм билээ. Үнэндээ цэнхэр тасалбараа өгсөн зарим компаниас хувьцааагаа авч чаддагүй юм. Хардах эрх байгаа болохоор шалгуулмаар юм байна даа.
2020/03/22 64.119.21.125
иргэн
Үндэсний контентийн 7 хоног зарлахад нэг ч олигтой контент яваагүй. Телевизүүд чадваргүй албан хаагчидтай гэсэн үг үү эсвэл санаатайгаар сэтгэл гаргахгүй байна уу? гэдэг нь асуудалтай л юм байна даа
2020/03/22 64.119.21.125
иргэн
Тэгнээ тэр даанч сүүлийн үед телемизүүдээр олигтой юм гарахаа байчихсан юм. Тэгэхээр бараг бүх телевизүүд ийм нохойн замаар орсон гэсэн үг байх нь.
2020/03/22 64.119.21.125
иргэд
Ноцтой хэргийн баримтыг хав дарж,дутагдлыг газар авахуулаж байгаад өөрт ашигтай үед гарган ирж үнэлэлт авдаг улс төрийн ууган намын үхширмэл дутагдалыг энэ хүн үнэхээр амьдралд хэрэгжүүлэж байна
2020/03/21 192.82.73.237
Иргэн
Гэмгүй хүн шиг их олон юм ярьдаг хүн цэс нь цухуйждээ?!
2020/03/20 139.5.216.148
MOGEUH
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020/03/20 202.55.188.84