8o
Улаанбаатар хот
mobile menu

Чай Вэньруй: Сайхан сэтгэлийн хариу болгож хандив цуглуулан Монголын талд өгч байна

2020-03-20 09:32:04

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс Монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандивыг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд хүлээлгэн өгчээ.

"Монголчууд бидэнд хэцүү үед сэтгэл санааны дэмжлэг үзүүлснийг Хятадын ард түмэн талархан хүлээж авсан билээ"

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй хэлэхдээ “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ.

Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна" гэв.

"Монголын ард түмнийг төлөөлөн чин сэтгэлийн талархал илэрхийлье"

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ "Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна.

Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэсэн юм.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БЦ
Хүн хүндээн энгэж хэндаж байж Энэ дэлхийд энх тайван итгэлцэл тогтоно
2020/04/18 103.10.23.113
  • Recent
  • Most Read
  • Most Comment