16o
Улаанбаатар хот
mobile menu

Францын “Орано Майнинг” группээс Монгол Улсын COVID-19-тэй тэмцэж буй үйл ажиллагаанд зориулж ТЭРБУМ төгрөг хандивлалаа

2020-03-20 09:29:16

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин COVID-19 халдвар авсан франц иргэний биеийн байдлын талаар элчин сайдад танилцуулав. 

Үүний дараагаар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин"Орано майнинг" группийн зүгээс УОК-ын дарга Ө.Энхтүвшинд хаягласан захидлыг дамжуулах зорилгоор ирсэн гэдгээ хэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Орано майнинг" групп зөвхөн Монголд бус дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус группийн зүгээс Эрүүл мэндийн яаманд Монгол дахь салбар болох "Бадрах Энержи" ХХК-ийн ажилтан франц иргэний эрүүл мэндэд анхаарал тавьж, их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа явдалд юуны түрүүнд талархаж буйгаа илэрхийлсэн.

"Орано майнинг" групп дэлхий дахинд COVID-19-тэй тэмцэх үйлсэд тусламж үзүүлж байгаа. Тэр утгаараа Монгол Улс COVID-19 халдвартай тэмцэж буй үйл ажиллагаанд зориулж, монгол мөнгөөр нэг тэрбум төгрөгийн хандив үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хандивыг хуваарилах тал дээр оноосон зүйл байхгүй. Ойрын өдрүүдэд Монголд хувь эзэмшдэг компаниудаараа дамжуулан шийдвэрлэх байх гэж бодож байна" гэлээ.

Уулзалтын төгсгөлд УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Орано майнинг” группд их хэмжээний хандив өгч байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
Bid yahaaraa hatuu baij bolohgvi gej .Mnai Mongoliig tsumiin dainii baidald bvr svvldee bagterlogiin dainii verus teej irsen hvniig emchileedel haniv ene teriig ni avaadal .Za bolio Mongolchuud yahaar
2020/03/23 178.209.135.155
зочин
Ер нь үнэндээ бяруу үхдэг бусад мал нь үхдэгүй уран, франц карантинд орох байсныг манайхан авч гарсан гээд буруутан нь манайхан шүү дээ AREVA - төрийн өмчит компани хуулиас гадуур юм хийхгүй ээ.
2020/03/22 150.129.141.168
ЧИНГИС
Иргэнээ эрүүл болгоод, нөхөн сэргээлтээ сайн хийгээд бүр яваарай даа.Орано минь Дахиад "Лусын хорлол" болов.
2020/03/22 202.179.31.116
MOGEUH
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020/03/20 202.55.188.84
я
Сэтгэл гаргажээ
2020/03/20 124.158.88.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 45