8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутаг дахь дээд боловсролын байгууллагын багш нарыг чадваржуулах сургалт амжилттай зохиогдож байна

2020-01-16 11:00:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн санхүүжилтээр хөдөө орон нутаг дахь дээд боловсролын байгууллагын багш нарыг чадваржуулах сургалт Улаанбаатар хотноо гурав дахь удаагаа амжилттай зохиогдож байна.

Энэ удаагийн сургалтад Монгол Улсын Их сургуулийн Завхан аймаг дахь салбар сургуулийн 20 багш, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 20 багш, Ховд их сургуулийн 32 багш буюу нийтдээ 70 гаруй багш хамрагдаж байна.

Дээд боловсролын багш нарт тавигдах нийтлэг шаардлага, дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжих төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар орон нутгийн багш нар санал солилцохоос гадна, хувь хүний буюу багшийн хөгжлийг дэмжсэн сонирхолтой илтгэл лекц сонсож, зарим их дээд сургуулийн сургалтын орчинтой танилцах дадлага ажлууд арга хэмжээний хөтөлбөрт багтжээ.

Энэ удаагийн сургалтад Ховд их сургуулийн 30 гаруй багш өөрсдийнхөө хүсэлтээр ирсэн нь сургалтын үр өгөөж өндөр байгааг харуулж байна хэмээн зохион байгуулагчид хэллээ.

 

 

 

 

 

  • Онцлог:
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment