8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-21 08:50:00

09:00 цагт ГХЯ-нд Гадаад хэргийн яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар болно.

09:00 цагт “Corporate-2” зочид буудалд "Сумын нийгмийн даатгалын байцаагчдын улсын анхдугаар зөвлөгөөн, сургалт"-ыг анх удаа зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны төлөөлөл, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, 21 аймаг 330 сумын 459 байцаагч нийлсэн 520 оролцогч хамрагдана. 

10:00 цагт МЗХ-ны Залуус танхимд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Соёлын байнгын хорооноос “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:30 цагт МҮЭХолбооны төв байрны 4 давхарын хурлын зааланд Усны зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж байгаа "Ус ба ажлын байр" хэлэлцүүлэг болно. 

11.00 цагт "8 шарга" валютын захын "Капитал" банктай байрны 7 давхрын 703 тоот хурлын зааланд НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа тухай нийслэлийн 6 дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ. 

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын ногоон намаас Захиргааний хэргийн шүүхэд хандсан асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт "Халуун элгэн нутаг" дууны хөшөөний дэргэд Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ардын урлаг судлагч, яруу найрагч Жамцын Бадраа агсаны 90 насны хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Оршихуйн тантра” ТББ-аас шашны асуудлаар, шинэ хөдөлгөөн гаргах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Пума империал зочид буудалд иргэн Т.Баярхүү, Г.Ганбат, Ц.Шинэбаяр нар хэвлэлийн бага хурал зарлалаа. “Үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө." Асуудлын хүрээнд хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Монголын усны түншлэл” ТББ-аас усны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Нил ягаан өдөр"-ийн талаар мэдээлэл өгнө. Унадаг татдаг өвчтэй хүүхдүүд таны эргэн тойронд байдаг бол эмч нарын өгөх мэдээллийг анхаараарай. Ийм өвчтэй хүүхдүүд сургуульд хамрагдах боломж, ангийнхан нь тэдэнд хэрхэн туслах, эм тарианы хүрэлцээний талаар ярина.

12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Молор” телевизийн санаачлагаар ХХААЯ, Төрийн банктай хамтран “Туслах малчин” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.

13:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт "BackyarD" хип хоп уралдааны ГАЛА тоглолтын хэвлэлийн хурал "UBS" TV дээр болно.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл