8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан-Уул аймагт 36 иргэнийг тусгаарлажээ

2020-03-07 15:42:36

Коронавирусийн халдварын голомт бүхий бүс нутгаас эх орондоо ирж буй Монгол иргэдийг гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал агаарын замыг “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ.

Хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт хийж байгаагаас үүдэн Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагын ачаалал, тусгаарлах байр, түүнтэй холбоотой зардлыг бууруулах зорилгоор Дархан-Уул аймагт зарим иргэдийг тусгаарлаж байгаа юм.

Өчигдрийн байдлаар /2020.03.06/ нийт 36 иргэн тусгаарлагдсан байна. Үүний 33 нь тусгаарлан ажиглах байранд, гурав нь эмчлэн тусгаарлах байранд байгаа гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл