8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар усны үерээс тогтсон усыг соруулж байна.

2016-03-19 16:44:00

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор цас хайлж шар ус , шалбааг ихээр бий болж байна. Онцгой байдлын ерөнхий газраас цаг дулаарч байгаатай холбоотойгоор гол мөрөн дээгүүр явахгүй байгааг анхааруулж байна.Нийслэл хотын хувьд цаг дулаарахаар шалбааг ус бий болж, шар усны үер болох хэмжээнд хүрдэг.  Одоогийн байдлаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган өнөөдрөөс усанд автсан гудамж талбайн усыг нь соруулж, мөн 200 тн хайрга дайрга гудамж талбайд асган ус ихээр тогтдог газруудыг тэгшилж эхэлжээ.

Эх сурвалж: News.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл