8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Баттулга: Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулж ирэх асуудлыг З.Энхболд мэдэхийн дээдээр мэдэж бас дэмжиж байсан

2020-03-06 12:24:26

“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын талаас “Монголын зэс корпорац” ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй хэмээн гэж үзэн АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд зарсан хэрэгт нэр холбогдсон Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байхдаа гадаад руу гарсан. Өдгөө тэднийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх. Харин тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболдын хувьд энэ хэргийг огт мэдээгүй, оролцоогүй гэдэг боловч нэг намд хамтран зүтгэж байсан журмын нөхөр Д.Баттулга нь түүнийг энэ талаар аль эрт мэдэж байсан гэдгийг хэлж буй юм. Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга Эрдэнэтийн 49 хувийн асуудал шалгагдаж байх тэр үед ийнхүү яриа өгчээ. Тэрбээр “шуудхан нэг л зүйлийг хэлье. Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулж ирэх асуудлыг Зандаахүүгийн Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байх үедээ мэдэхийн дээдээр мэдэж байсан.

Дэмжихийн дээдээр дэмжиж байсан. Энэ талаар Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхэд бид нар анх удаа сонссон, бас мэдсэн, нуугаад яах вэ. Хэсэг хугацааны дараа манай Д.Дорлигжав нэлээд гайхчихсан орж ирсэн. Яасан бэ гэсэн чинь, “Баттулга аа би уулзлаа. УИХ-ын дарга З.Энхболд, Ч.Сайханбилэгтэй хамт сууж байна. Би үүнийг яах ёстой юм бэ гэж асуулаа. Тэгэхэд З.Энхболд “энэ чинь зөв шүү дээ. Гадна байсан Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо оруулж ирэх гэж байгааг би 100 хувь дэмжиж байна” гэсэн.” хэмээжээ. Мөн тухайн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ер нь бол төрийн гурван өндөрлөг гурвуулаа “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлыг огт мэдээгүй гэдэгт би итгэхгүй байна. Энэ гурван хүн мэдэж байж энэ асуудлыг оруулж ирсэн гэдэгт би бат итгэлтэй байна” хэмээн ярьж байжээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Сайханбилэг элбэгдорж ххбанкныхан улсын мөнгө хулгайлж нууцаар наймаа хиичихээд одоо хаа хамаагүй энхболдод нялзаах нь юу вэ
2020/03/13 66.181.161.20
Иргэн
Тэд нар иим чухал асуудалыг уих-аар ч оруулалгүй нууцаар шиидчихээд наймаагаа хиичихсэн хойноо сонгуулиин үеэр гэнэт гаргаж ирчихээд одоо болохоор энхболд буруутай болох нь ямар ёс вэ
2020/03/13 66.181.161.20
харамсалтай
З. ЭНХБОЛД ч хачирхалтай нэгэн байна.
2020/03/07 192.82.72.183
Зочин
Нээрээ мэдэх нэг хэрэг. Мэдсэн гэдэг дэмжсэн гэсэн үг биш. Элбэгдоржийг гадаадад байгааг бүх хүн мэдсэн. Гэхдээ дэмжээгүй шүү.
2020/03/06 64.119.23.156
иргэн
Өгөө аваа ашиг хонжоон дээрээ тохироогүй болохоор эсрэг хандсан юм байлгүй гэлцэж байна.
2020/03/06 150.129.140.198
баттулга
Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулж ирэх асуудлыг Зандаахүүгийн Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байх үедээ мэдэхийн дээдээр мэдэж байсан. Дэмжихийн дээдээр дэмжиж байсан.
2020/03/06 103.26.194.104
Зочин
Мэдэхгүй байсан гээд мэлзээд байдаг нь хачирхалтай юм л даа, хожмын өдөр ар хударгаар нь хийх гэж л тэр л дээ
2020/03/06 103.212.119.142
Ard Auysh
Oryylaad irsen ni sain hereg.Harin heden hyn hyvaagaad avchij bolohgyi bizdee.
2020/03/06 66.181.184.208
рха
мэдэж байгаа гэдэг нь зөвшөөрч байгаа гэдгээс арай өөр утгатай биз дээ?
2020/03/06 202.21.97.30