8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонь, үхрийн махны үнэ буурчээ.

2016-03-19 15:34:00

Энэ сарын гурав дахь долоо хоногийн ажиглалтаар хонь болон үхрийн ястай махны үнэ бага зэрэг буурсан болохыг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Хонины ястай мах нэг килограмм дунджаар 5980 үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6955 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос хонины ястай мах 85, үхрийн ястай мах 100 төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн энэ долоо хоногт үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6800, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байна. Харин хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 5500 , “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг дээд гурилын үнэ 1200-1500 төгрөг, 1-дүгээр зэргийнх 1000-1300, 2-дугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”,“Таван эрдэнэ", “Бөмбөгөр”,“Баянзүрх”,“Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин төмс, хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.

24tsag.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hudal
Saixan shaax yumaa
2016/03/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment