Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж эсэргүүцлийн чулуугаар нүдүүлсэн дуучин Нара сошиал ертөнцөөр өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Нийгмийг хоёр хэсэг болгож талцуулж чадсан тэрээр гэр бүл салалттай холбоотой асуудлаар өөрийн санал бодлоо ийнхүү илэрхийлжээ.