8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат 20 сая төгрөг хандивлалаа

2020-02-28 20:16:00

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөж, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Тэрбээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалж буйд талархаж байна гэв.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган албан хаагчиддаа талархалаа илэрхийлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БДАШ
САЙХАН СЭТГЭЛ БЭ. БАЯРЛАЖ БАЙНА
2020/03/02 66.181.161.29
иргэн
мөнхбат аварга хүн чанартай элдэв муу зангүй сайхан аварга шүү Таныг монгол түмний хииморь сүлд ивээх болтугай
2020/03/02 203.91.115.41
Ийм үед ийм л байх нь монголчууд бид өвчин зовлонг давж гарна шүү...төр засаг , хуулиа дагья!
Гэрэл
2020/03/01 202.55.188.44
gantulga
avarga tandaa mongol tumnii umnuus bayarlalaa sain uils delgereg
2020/02/29 192.82.67.131
irgen
woow talarhaj baina
2020/02/29 59.153.112.105