8o
Улаанбаатар хот
mobile menu

“Боинг 737” онгоцны ослоор 61 хүн амиа алдлаа

2016-03-19 14:11:00

ОХУ-ын Ростовт өнөөдөр өглөө “Боинг 737” онгоц осолдож 61 хүн амиа алджээ. Уг осол орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 03:50 цагт болсон байна. Итар тасс агентлаг ослын эргэн тойронд болж байгаа үйл явдлыг шуурхай мэдээллэж байгаа бөгөөд тэд орон нутгийн цагаар 04:12 цагаас хойш мэдээллэж байгаа юм. Уг онгоц Дубайгаас ОХУ-ын Ростовын Дон нисэх онгоцны буудлыг зорьж явсан бөгөөд үүрээр буух үеэрээ ийнхүү осолджээ. Осол болох үед бороотой байсан бөгөөд салхины хурд 22 м/сек байжээ. Энэ нь цаг агаарын тайлангаар ч нотлогдсон байна.

Онгоцонд 55 зорчигч техникийн албан хаагчид гээд нийт 61 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алдсан талаар албаныхан дуулгалаа. Ослын газарт орон нутгийн онцгой байдлын албаныхан болон шинжээчид ажиллаж байгаа аж.  Мөн онгоцны хар хайрцгийг уншуулах ажлыг хийж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Эх сурвалж: Eagle.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл