8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д оршин суух хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэдийн анхааралд

2020-02-27 13:28:00

Коронавирус буюу COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2 дугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгасан.
Энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “C-3” виз, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирнэ үү.

 

  1. Гадаад паспорт
  2. 2/25-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/
  3. Өргөдөл

Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг /ноот/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгнө.

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газар таны визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ.

  • Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд эхлээд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 утсаар
  • Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандаж, (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар
  • Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар тус тус холбогдох боломжтой.

Танд харьяалагдах БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулна уу. https://www.hikorea.go.kr

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл