8o
Улаанбаатар хот
mobile menu

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАЖ ЗОХИЦУУЛАХАД 832 АЛБА ХААГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

2020-02-25 14:19:19

Монгол Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд байна. Иймд Улсын Онцгой комисс бүх нийтийн амралтын өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны мягмар гаригт цаг үеийн асуудлаар хуралдаж, бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсч нэгдсэн шийдэл гаргана. 

Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг битүүний өдрөөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчих хөдөлгөөн хийхгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахим золголт хийн иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг уриалж байна /

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Долг
Хэдэн хүртэл юм бэ
2020/03/01 202.126.89.98
Zochin
Mongol tsuuhkin gedgiig sanaj yavaarai.mongoliin tuluu tsohkilohk zurhk baga boljee.
2020/02/27 73.176.171.37