8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн харъяа агентлагуудын ажилтнуудыг хөл хорио дуустал гадаад улс руу зорчуулахгүй"

2020-02-25 13:15:19

Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль,  цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гарч, хэрэгжиж байгаа.

Тэгвэл хотын дарга тушаал гаргаж нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал  шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment