16o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

2020-02-24 10:12:00

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МЭНДЧИЛГЭЭНД:

“Амархан сайн байцгаана уу, монголчууд аа

Ахмад настан буурлууд минь тавтай сайхан хаваржиж байна уу?

Монгол сайхан уламжлалаараа та бүхний амар амгаланг айлтгаж “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье!

“Өвчингүй бол жаргал” хэмээх өвгөдийн сайхан сургаал байдаг.

Эрхэм дээд баялаг болох эрүүл мэндээ хайрлан хамгаалж, азай буурлууд, алдрай үрсээ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд энэ цагаан сараар биечлэн золгохгүй байхыг төр засгаас уриалж, нийтийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг монголчууд маань уужим сэтгэлээр ухамсарлан ойлгож, уриалан дэмжиж байгаад талархалтай байна.

Ахмад буурлууд аа!

Монголын төр настан буурлуудаа халамжлан тэтгэх нандин уламжлалаа умарталгүй, хичээн гүйцэлдүүлэхээр чармайн ажиллаж байгаа.

Саяхан батлагдсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль бол үүний тодхон илэрхийлэл бөгөөд дараа дараагийн шат дараалсан арга хэмжээний зөвхөн эхлэл юм.

“Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэгчлэн Монгол түмэн бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг ам цагаан хулгана жилийн эхэнд авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
A chi hudlaa buu hoshgir.arga hemjee avaagai.mongolchuudad uvug Deedes surgasan.
2020/02/27 73.176.171.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 48