УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан асуудлаар шалгагдаж байгаа мэдээлэл цацагдаж байсан.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хэрэг шийдэгдэж дуустал хилийн хориг тогтоосон байна.
Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар ах дүүгийнхээ нэр дээр газар авч зориулалтын бусаар ашигласан бөгөөд “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна.