8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын-Үүд:Коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020-02-13 16:25:53

Дорноговь аймгийн онцгой комисс Замын-Үүд суманд ажиллаж байна. Халдварт өвчний сэжигтэй зорчигчийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тус галт тэргэнд 106 хүн тусгаарлагдаж байсан бол 14 нь хүүхэд байсан. Тусгаарлагдсан зорчигчдод 14 хоног гэрээс гарахгүй байх зөвлөмж өгч, иргэдийг тусгаарласан хэсгээс ирсэн гарл тэргээр нь Улаанбаатар хот руу буцаах арга хэмжээ авч байна. Үргэлжлүүлэн Замын-Үүд сумын Онцгой комисс хуралдах юм байна.

Түүнчлэн олон улсын гарт тэрэг өмнө нь долоо хоногт 5 удаа явдаг байсан бол одоо долоо хоногт хоёр удаа явуулах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл