8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ойгон” нуурт живсэн 143 үхрийн сэг зэмээс 44-ийг нь гаргажээ

2020-02-13 11:30:00

Завхан аймгийн “Ойгон” нуурт 2019 оны арваннэгдүгээр сарын 15,16-ны өдөр 10 айлын 143 үхэр живжээ.

Тодруулбал,  Тус аймгийн Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15,16-нд цасан шуурга шуурсны улмаас Нуурын мөс цөмрөн 143 үхэр живж хорогдсон байна.

Үхрийн сэг зэмийг нуураас гаграх ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг тус сумын Засаг даргын 2020 оны нэгдүгээр 31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт гаргажээ.

Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч болон холбогдох албаны нийт 66 хүн, хоёрдугаар сарын 11-ний өдөр нууранд 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар мөсний зузаан 40-80 см байгаа бөгөөд сэг зэмийг гаргах ажиллагааг 09:00 цагаас дахин эхлүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ашгүй дээ. Нуураа цэвэрлээд сайхан ажил хийжээ.
2020/02/18 103.68.107.22
  • Recent
  • Most Read
  • Most Comment