8o
Улаанбаатар хот
mobile menu

81 настай эмээ хулгайч нарыг барив

2016-03-20 11:31:00

АНУ-ын Пеннсилвани муж улсын иргэн, 81 настай эмгэн түрийвчийг нь хулгайлсан хоёр хулгайчийг машинаараа хөөж, мөргөн, тэднийг баривчлахад цагдаа нарт тусалсан байна. Маунт Поконо бүс нутгийн Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, 81 настай эмээ хоёр хулгайчийн араас машинтайгаа хөөж, тэднийг мөргөсөн боловч хулгайч нар зугтжээ. Гэвч тэдний мөргүүлсэн машиныг цагдаа нар хүнсний дэлгүүрийн зогсоолоос олж, хулгайн гэмт хэрэг үйлдсэн 33, 30 настай хоёр этгээдийг баривчилсан байна.

Эмээ эмийн санд бэлэн мөнгөтэй явж байсан нь хулгайч нарын нүдэнд өртөж, дээрэмдүүлсэн байна гэж Цагдаагийн газар мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Манайхан бас ингэж зургийг нь олон нийтэд үзүүлж баймаар юм,Худлаа цааш нь харуулж байгаад ярилцлага аваад байдгийн,
2016/03/20 103.17.108.42