8o
Улаанбаатар хот
mobile menu

Куба Улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж өгөв

2020-02-11 06:06:00

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Кубын Гадаад хэргийн Дэд сайд хатагтай Анаянси Родригес Камехотай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.Уулзалтаар талууд хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, энэхүү хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх, өнөөгийн боломж, бололцоог бүрэн дүүрэн ашиглаж ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийллээ.

Мөн 2020 онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцлаа гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баабар
энэ дөрвөлжин эмгэн болиочээ.
2020/02/12 182.160.39.59
zochin
Эхийг нь биш копийг нь өгдгийн байна сонин журам юмаа
2020/02/11 203.91.115.245
  • Recent
  • Most Read
  • Most Comment