7o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавирус илэрсэн гэх худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ

2020-02-11 12:00:00

“Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.

Худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллажээ.

Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шударга л байцгаая даа.
Элбэгдорж Нямтайшираас 2 сая доллар авсан гэсэн мэдээлэл тараасан Мунзуйг хууль хяналтын байгууллага ягаад шалахгүй байна вэ?Хэнийг нь шалгаад хэнийг нь шалгадаггүй өмхий ацнууд вэ?
2020/02/11 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 57