8o
Улаанбаатар хот
mobile menu

“Та миний ээж биш” гэсэн үг амнаасаа унагасан би харалган хүн

2016-03-18 18:21:00

Уншигч таны амгаланг эрж, амралтын өдрийн мэндийг хүргээд танд ухаарал нэмж бодрол хайрлах нэгэн өгүүллэгийг хүргэж байна. Хэрвээ та ээжийгээ санамсаргүй байдлаар гомдоосон эсвэл хэлж амжаагүй үг байгаа бол яг одоо ээж рүүгээ залгаж хайртайгаа илэрхийлээрэй. Цаг хугацаа биднийг хайрлахгүй бас хүлээхгүй.   

  Сайн байцгаана уу? Надад тохиолдсон явдал өөр хэн нэгэнд битгий давтагдаасай гэсэндээ  би өөрийнхөө хийсэн алдаа, ухаарлыг бичиж сууна.  Би боломжтой айлын эрх танхи ганц охин. Юу хүссэнээ хэлж юу хүссэнээ авч ядмагхан ухаандаа хорвоог алгын чинээд үзэж байж , харин одоо унах машин эдлэх эдтэй хэдий ч ядуу нэгэн болчихоод байна. Далайг дусал мэт  эндүүрч зоргоороо аашлах танхил насандаа би Төгөлдөр хэмээх энгийн даруухан залуутай учирсан юм.

Төгөлдөрийг би ядруухан амьдралтай гэдгийг нь гадарладаг байсан ч тэрээр намайг гэртээ аваачдаггүй байсан юм. Нэг л өдөр Төгөлдөр надаас салах болсоноо хэлж мөн түүний ээж нь эмнэлэгт хэвтэж байгаа энэ тухай дараа тайлбарлана гэлээ. Би ч Төгөлдөрийн энэ шийдэмгий шийдвэрийг сонсоод түүнтэй уулзах гэж шууд л эмнэлэг рүү очлоо. Харин Төгөлдөр тэргэнцэртэй ээжийгээ түрсээр миний өмнө гарч ирсэн бөгөөд тэгэхэд л би түүний ээж хараагүй гэдгийг ойлгосон юм. Гэтэл Төгөлдөрийн ээж гартаа барьсан бойтогныхоо хонхыг над руу сарвайж

- “Миний охион Ээжийгээ уучлаарай Төгөлдөр та хоёр төрсөн ах дүүс Би чиний ээж” гэлээ. Үүнийг сонсоод зүрх минь цээжнээсээ дэлбэрэх шахаж:

-Үгүй ээ үгүй тийм байх ёсгүй. Би ээжтэй миний ээж эрүүл харин та бол Сохор. Та миний ээж биш Төгөлдөрийг надаас харамлаж худлаа хэлж байна хэмээн хашгирч эмнэлэгээс гүйн гарлаа . Тэгээд би утсаа салгаж тэр өдөржин л найзуудтайгаа гадуур явлаа. Харин маргааш нь гэртээ ирэхэд Төгөлдөр нөгөө хонхыг барьчихсан манай үүдэн дээр хүлээж байлаа. Бидний ээж бурхан болжээ.

Энэ хонх ээжийн минь таягандаа үргэлж зүүдэг байсан хонх түүний нүд чих болж байсан юм хэмээн надад өглөө, Цэл залуухан насандаа хараагүй болсон ээж минь охин үрийнхээ сайн сайхны төлөө өөрийнхөө жаргалаас хумсалж боломжийн айлд өргүүлсэн нь энэ байжээ. Харин хорвоод анх удаагаа уулзсан ээждээ хэлсэн миний хамгийн анхны бөгөөд сүүлчийн үг минь “Та миний ээж биш” гэдэг үг байсан юм.

Ээжээ үлдсэн амьдралынхаа сүүлчийн мөчийг харанхуй орчлонд өнгөрөөсөн нь ч таны минь сэтгэл гэрэл гэгээтэй байж орчлонгийн олон өнгөнд шунасан охиных нь сэтгэл л бараан байж дээ.  Ээжээ Та минь одоо тэнгэртээ гэрэл гэгээтэй газар байна уу?  Газрын охин нь сэтгэлдээ уучлалыг тээсээр харанхуй орчинд амьдарч байна.  Хүмүүсээ

Амьдад нь хүнийг амжиж баярлуул

Алтан дэлхийгээс явсаных нь дараа

Авралын бурханаас сөгдөн гуйгаад ч

Аньсаганы нулимсаа асгаруулж бараад ч ахиад хэзээ ч ирэхгүйг ойлго

Ухаант хүмүүс минь энэ орчлонгийн наран болсон ижийнхээ сэтгэлд сэв бүү суулгаарай.

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
amidad ni hyniig amjij bayarluul gej mash ynen yg, hyn byyrt hamaatai
2016/03/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment