8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЫГ БҮТЭЭЛЦСЭН ЭРХЭМ: ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН

2020-02-08 09:00:00

БНМАУ-ын Eрөнхий сайд, Улсын хошой баатар, ХХ зууны Монголын төрийн нэрт удирдагч, цэргийн нэрт жанжин, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр ХХ зууны хамгийн эгзэгтэй, хэцүү цаг үе буюу геополитик, хоёр хөршийн харилцаа, олон улсын байдлыг хувьд ээдрээтэй хүнд үед улс орныг удирдаж, Яалтын гурван улсын хэлэлцээрийн үед маш хатуу зарчим, байр суурийг баримталж байж туурга тусгаар, тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхий дахинд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан гавьяатай нэгэн юм. Тиймээс түүний энэ түүхэн гавъяаг бид мартах учиргүй.

Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагчдын нэг, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Х.Чойбалсан 1885 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.

Маршал Х.Чойбалсан БНМАУ-ын Засгийн газрыг 13 жил тэргүүлэхдээ орчин үеийн томоохон аж үйлдвэрийн газруудыг байгуулах, морин өртөөг халж авто тээврийг хөгжүүлэх, Наушка-Улаанбаатарын чиглэлд өргөн төмөр зам тавих, анхны бүрэн дунд болон МУИС-ийг байгуулах, хүн амыг бичиг үсэгтэн болгох зэрэг нийгэм, эдийн засгийн олон чухал арга хэмжээ авч улс орны хөгжил дэвшлийг урагшлуулсан түүхтэй хүн юм. Мөн түүнийг засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын чухал үйл явдлууд болсон байдаг. Тухайлбал, 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, 1945 онд тусгаар тогтнолоо сэргээсэн, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулсан, Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан гээд олон үйл явдал өрнөсөн байдаг.

Тэрээр ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5 дугаар сард ардын журамт цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага хурлын дарга, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, 1936-1939 онд Дотоод, Цэргийн, Гадаад яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлтийн Ерөнхий сайдаар ажиллаж байв. 1936 онд Монгол Улсын Маршил, 1941онд Монгол Улсын Баатар,  1945 онд Монгол Улсын хошой баатар цол  хүртжээ. 

 

Монгол Ардын Намаас жил бүр түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Мөн тэгш ойтой жилүүдэд түүний үйл хэргийг олон нийтэд сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Улсын онцгой комиссоос ирэх сарын 2-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээг хориглосон учраас дээрх арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болж байгаа аж.

Маршал Х.Чойбалсангийн хөшөөг МУИС-ийн өмнөх талбайд 1946 онд босгож байсан бөгөөд 2011 онд МАН-аас санаачилсаны дагуу уран барималч А.Очирболд тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан бүхэлд нь хүрэл болгож шинэчилсэн байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
manan bus irgen
Zuragtaar mongolyg byteeltssen erhemyyd geed Mongol banknii Zolojargal,UIH gishyyn Delgersaihan ntr gesen luivarchid garaad ard tymen bidniig doromjlood baih yumaaa. zogsoooyooo.
2020/02/10 43.228.131.77