8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол, нуурын мөсөнд цөмөрч осолдох аюулаас урьдчилан сэргийлье

2020-02-07 11:00:00

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Орхон гол, Сэлэнгэ мөрний мөсний зузаан иргэдийн хөдөлгөөн үйлддэг хэсгүүдээр 10-40 см зузаантай, мөсөн дээгүүр халиа гүйж зарим хэсгээрээ захлан харзалж урссан, мөс сийрэгжин аюултай нөхцөл байдал үүсч голын мөсөн дээгүүр зорчиход мөс цөмөрч амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул ард иргэд гол нуурын мөсөн дээгүүр автомашинаар болон явганаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

image

image

Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг юм.

Мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл