8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын маргааш

2016-03-18 17:48:00

Эрчүүдийн баярыг баллуурдаж нэрийг сэвтээх гэсэнгүй. Баяр болгоны маргаашийн байдлыг дүрслэн буулгаж буй нь энэ.  Өнөөдөр бол баярын маргаашийн өдөр. Товчхондоо бол зуун зараа зулзагатайгаа дотор арзайлгадаг өдөр. Энэ өдөр Монголд нэг удаа тохиогоод өнгөрдөггүй. Учир нь гэвээс Монголын баяр мундахгүй, архины хундага амрахгүй. Он солигдох мөч, онд мэнд орсон сар шинийн баяр, эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн мартын баяр,   эх орноо хамгаалагчдын цэргийн баяр, үндэсний их наадмын баяр гээд үрэлгэн Монголын баяр дуусахгүй.  Баярт дуртай нэрэлхүү Монголчууд байгаагаа шавхаж халаасаа хоосолчихоод. “Өө энэ олон баяр уу” гэж толгойгоо барьж , түрүүвчээ тэмтэрдэг ухаарлын өдөр,уналтын өдөр.

 Ширээн дээр лонхгүйгээр Монголын баяр төсөөлөгдөхгүй. Яг л ийм шалтгаанаар баяр болгоны араас харуусал, үхэл хагацал, өвчин зовлон сүүдэр мэт дагаастай.  Баяр гэсэн үгийг балгах гэдэг үгээр ойлгодог болсон орчин үед  архи огт амсдаггүй хүн бол Мартин Лютер Кинг шиг л гадуурхагдаж эхлэнэ. Сайн яваа нэгнийгээ тамын тогоо руу татдаг Монголчууд баяр ёслолоор далимдуулж балгуулах гэж нэгэн рүүгээ дайрна амсахгүй бол гомдоно, тунирхана,  албадна.  Яг л энэ жишгээр архи уудаггүй нэгнээ өөрсдийн бүлэгтээ элсүүлэнэ. Архидалтын хэмжээг багасгая бууруулъя гэж ярьж байгаа бол архидах гол шалтгаан болсон энэ олон баяруудыг цөөлмөөр. Нэрэлхүү, нэгнээсээ дор орохгүй гэсэн бодолтой нэг нь мөнгөний дарамтанд орж “Дэлгүүр” нэртэй ломбард руу байдгаа барьж гүйсээр.   Уг нь баяр гэдэг балгахын нэр биш баймаар. Нэгнээ хөөргөсөн мэнд хүргэсэн зуу татсан баярын маргааш цагаан гэгээн зүйл лав үлдэхгүй . Эрүүлжүүлэх дүүрэн халтар хүмүүс гудамж дүүрэн сав лааз, лонх шил.  Монголын ээлжит баярын нэг нь өнгөрсөнийг илтгэсэн дохио.

Цаг хугацаа үргэлжилдэгээрээ үргэлжилж Монголын бас нэг баярын маргааш ирдэгээрээ ирнэ.  Монголын баярын маргааш халаасыг нь хоосолсон, сэтгэлийг нь гундаасан , биеийг нь өвтгөсөн л биш байгаасай. Монгол хүмүүс баяр гэдэг үгийг архи гэдэг үгээр битгий л солиосой доо.

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
yag unen shuudee Za tsaagan sar naadam shine jil bol yaahab ee hARIN ENE EMEGTEICHUUDIIN BYAR ERCHUUDIIN BAYAR MAIN BAYAR uls tunhaglasanii bayr geed odood ene bus ehend ch hergeegui bayariig huanlinii huudsaas ustgaj hayamaar yumaa er ene olon balai
2016/03/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment