8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 10-нд ахмадуудын насны хишгийг олгоно

2020-02-05 10:20:00

“2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Мөн асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123100 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон.

Тухайлбал, одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгоно.

Халамжийн мөнгийг нэг өдөр бөөнөөр нь олгож ачаалал үүсгэхгүйгээр шат дараатайгаар цувруулан олгох зохион байгуулалттайгаар ажиллахаар болсон” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkk
halamjiin uls yumaa
2020/02/05 202.131.247.254
  • Recent
  • Most Read
  • Most Comment