8o
Улаанбаатар хот
mobile menu

ГЕГ: Нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөлж байна

2020-02-04 13:00:00

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөлсөн байна. Тодруулбал, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж байгаа талаараа тус газраас хэлэв. 

Түүнчлэн гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ амны хаалт нь хаана байна. эмийн сангуудаар алга л байна шүү дээ.
2020/02/05 202.131.235.198
  • Recent
  • Most Read
  • Most Comment