8o
Улаанбаатар хот
mobile menu

Сансар сүлжээ дэлгүүр ХУД-т дахин шинэ салбараа нээлээ

2020-02-03 17:00:00

Сүүлийн үед үйлчилгээний чиг хандлага, хэрэглэгчдийн хүсэл шаардлага нэлээд өөрчлөгдөж байгааг худалдаа үйлчилгээний салбарынхан хэлж байгаа билээ. Хэрэглэгчдийн тав тух сэтгэл ханамжийг илэрхийлэх болсон энэ үед Сансар сүлжээ дэлгүүр энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр шинэ салбартаа зорилго тавин амжилттайгаар нээж байна.

Монголын анхны өөртөө үйлчлэх Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч  Сансар Сүлжээ дэлгүүр нь ХУД-ийн 4-р хороонд байрлах Ханбогд хороололд үйлчлүүлэгчдээ өглөө бүр эрүүл чанартай бүтээгдэхүүн өргөн сонголттойгоор үйлчлүүлэх боломжийг бие болгож байна.

DSC_9208

DSC_9171

DSC_9116

 


Сансар сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчдийн тав тух эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлон орчин үеийн интерьер дизайн өөрийн өнгө төрхийг бий болгон олон улсын стандартын төвшинд хүрээд байгаа.

Нээлтийн урамшуулал болгон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүндээ 5 хоногийн хугацаатай онцгой хямдарлаа зарлаж, худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрдээ гарын бэлэг болон Сансар Лояалти картаа тус салбараас үйлчлүүлсэн хүн бүрдээ үнэ төлбөргүй бэлэглэлээ.

Үйлчлүүлэгчдийнхээ хүсэл хэрэгцээг хангасан олон салбар нээхээр төлөвлөн 2020 онд хэрэглэгчдээ барьж буй эхний бэлэг болох ХУД-ын 4 хороонд байрлах Ханбогд хороололд шинэ салбараа нээлээ.

Та бүхнийг хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment