8o
Улаанбаатар хот
mobile menu

Реппер Г.Энэрэлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

2020-01-31 09:30:00

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  /2020.01.30/ боллоо. Улмаар шүүгдэгч Г.Энэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад товлов. Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Энэрэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ok
hvvhen hvnchindsen geed shuugaad bsn nuhur mun bh shiw
2020/02/01 59.153.85.75
зочин
эхнэрээ зодож л стерээсээ тайлдаг юм биздээ.Хамрыг нь цаашаа ортол наах юмсан
2020/01/31 150.129.141.101