8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр эцэслэнэ

2020-01-30 12:13:27

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.   

УИХ-ын  гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэн шалгах нь зүйтэй "гэж үзсэн. Харин Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо  уг асуулдлыг хаалттай хэлэлцээд түдгэлзүүлэн шалгах шаардлагагүй гэж үзсэн юм. Иймд нэг дэд хороо болон хоёр байнгын хорооны шийдвэрүүдийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх юм.

 

 

 

Хуулиараа 48 цагт шийдвэрлэгдэх ёстой энэ асуудал парламент дээр 14 хоног гацаж байгаа нь МАНАН бүлэглэлийн нөлөө байна гэж харахад хүргэж буй юм. Түүнчлэн “нууц санал хураалт явуулах замаар МАНАН бүлэглэлийн гишүүд Н.Номтойбаярыг авч үлдэх хуйвалдаан зохион байгуулж байна. Нууц санал хураалт гэдэг аюултай зүйл. Хэн хаашаа ямар санал өгч байгаа нь мэдэгддэггүй” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн. Өөрөөр хэлбэл, илээр санал хураалт явуулах, нээлттэй  хуралдах нөхцөл бүрдэхгүй бол хөшигний ард тохироо хийх боломж үүснэ гэж үзэж буй юм. Үнэхээр МАНАН бүлэглэл Н.Номтойбаярыг авч үлдэх хуйвалдаан зохион байгуулж, түүнийг хамгаалж байна уу гэдгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан тодорхойлох нь дамжиггүй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл