8o
Улаанбаатар хот
mobile menu

Ухань хотод МОНГОЛ ЭМЧ нарын баг ажиллахаар болжээ

2020-01-30 09:00:00

БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болжээ. Тодруулбал,  Хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм.

Энэ талаар хүний их эмч Ж.Амарсанаа “Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно. Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, коронавирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчлэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог” хэмээн онцолжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.
2020/02/05 66.181.189.97
зочин
өвчин тусаад ирэхвий дээ. туслах нь зөв л дөө. маш болгоомжлох хэрэгтэй.
2020/02/02 64.119.26.134
Амарсанаа эмч юм уу
Монголд эмчлэх эрхтэй эсэхийг ЭМЯ, МХЕГ шалгаж тодруулж өгнө үү
2020/01/30 45.51.113.91
Шууданч
Сайхан санаачилга байна. Хятад улс их гүрэн гэдгээ харуулж зангарагтай загнаж байгаа. Наашаа өвчин орж ирэхгүй өдий зэрэгтэй байгаа нь чухам хятадын л зангараг. Ийм үед бид бие биедээ туслах ёстой
2020/01/30 192.82.66.181
hi
dalchignaad uwcjin tusaad ireh wii dee
2020/01/30 59.153.85.115
зочин
Амарсанаа Монголд хүн эмчилдэг юм уу, клиникийн мэдлэггүй булай болох вий дээ
2020/01/30 124.158.77.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment