8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч” сэдэвт сургалт боллоо

2020-01-30 14:00:00

 Онцгой байдлын ерөнхий газраас Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч” сэдэвт сургалтыг  энэ сарын 20-24-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

 Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын 22 захирагч хамрагдсан юм.

 Сургалтаар Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартын хэрэгжилт, эрэн хайх, аврах ажиллагааны холбоо, зарлан мэдээллийн зохион байгуулалт, гамшгийн орон зайн мэдээллийн системийн хэрэглээ, ерөнхий, тусгай, туслах зориулалтын автомашины болон тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал сэдвээр холбогдох мэргэжилтнүүд онолын мэдлэг олголоо.

Мөн шинэчлэн батлагдсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн маягт, заавар, аргачлал, өндрөөс  болон үер, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг хийж, бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл