8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингис хотын зургаан байршилд тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа

2020-01-30 01:00:00

Хэнтий аймгийн Онцгой комисс энэ сарын 28-ны 22.00 цагт хуралдан, Чингис хотын зургаан байршилд тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан охиноос авсан шинжилгээний дээж ХӨСҮТ-д ирсэн бөгөөд хариу нь гарчээ. Тодруулбал, коронавирус биш томуугийн A хүрээний H3N2 болох нь тогтоогдсон байна.

Тиймээс коронавирусний халдвар тархсан байж болзошгүй газруудаас Онцгой, Цагдаагийн албан хаагчдыг татан авлаа. Харин аймгийн Онцгой комиссоос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг цуцлаагүй бөгөөд томуугийн дэгдэлт улсын дундажтай ижил түвшинд, дэгдэлт ихтэй байгаа учраас цаашид анхаарах хэд хэдэн асуудлыг мөн хурлаар хэлэлцэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment