8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК: Сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

2020-01-30 10:00:00

Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4593, сэжигтэй тохиолдол 6973,  халдвар авч нас барсан хүний тоо 106-д хүрээд байна. Харин Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. 

Иргэдийн дунд халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх нь эргэлзээтэй асуудал болж байна. Тиймээс Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдана. Хурлаар коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын явц, цаашдын төлөвлөгөө болон цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
vfh
Бүрмөсөн ХОРИХ хэрэгтэй!!! айл хэсээд ХАЛДВАР тараагаад дараа нь ЭМЧИЛЖ ДИЙЛДЭХГҮЙ Эдийн засгаа СӨХРҮҮЛСЭН ЮМ БОЛНО ДОО
2020/02/10 202.179.25.81
Даш Өндөр настан
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шиид.Бид биелүүлье.
2020/02/08 202.131.243.50
ногоолин
Ханиад томуу их байгаа энэ үед нэг удаа нийтээрэй цагаан сар хийхгүй байсан ч болно шүү дээ. Ямар ганц жил тэмдэглээд дуусах гэж байгаа биш.
2020/02/04 202.131.226.2
дэмий юм яриха аболь
ХАНИАД МАШ тархаж, КОРОНА бирүс орж ирсэн үгүйг мэдэхгүй бхад цагаан сараар бас олон хүн цуглуулж тархалтаа нэмэх хэрэг үү
2020/02/03 202.179.25.141
Зочин
Айхтар хэлэлцэх шаардлага алга. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэ гүйцээ. Цаашид малчидын баяр болгоё. Төв суурин газрууд ШИНЭ жилээ өргөн дэлгэр тэмдэглэё
2020/02/03 192.82.65.160
zochin
Манайхан шинэ жил - цагаан сар - ийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж сурмаар юм
2020/01/31 103.111.68.3
баяраа ах
Цагаан сараа гэр орондоо ёслоод хот хөдөөнөөс зочин гийчин хүлээн авахгүй, айл хэсэхгүй өнгөрөөж бололгүй яахав дээ..3р сар гаргаад үр хүүхдүүд, ах дүүс нь аав ээж, ах дүүдээ золгож болно шүү дээ.
2020/01/30 192.82.76.65
Зочин
Нэг удаа нийтээрээ цагаан сараа гэр гэртээ өнжие
2020/01/30 122.201.22.121
Zochin
Zolgoj baij l energigee nuhnu bizdee heneer ch zaalgahgvi huviin ariun tsevree sain hangaad zolgoj l taaraa hen ter har udur gertee baidag yum zolgoj l taaraa
2020/01/30 150.129.141.157
Zochin
Heleltsene l gd bhin tged tvrgen heleltseed uguuch ta nar.
2020/01/30 66.181.161.8
z
ГАРАА БАЙНГА УГААГААД, МАСК ХОЁР ЦАГ ТУТУМ СОЛИОД БАЙЖ ЧАДАХ ХҮН МАНАЙХНЫ 1 ХУВЬ Л БАЙХ ДАА... ЦАГААН САР ХИЙХГҮЙ ГАНЦ ЖИЛ ӨНЖИХӨД ҮХЧИХГҮЙ БАЙХ. ҮНДЭСНИЙ АВУЛГҮЙ БАЙДАЛ... ЗӨВ ШИЙДВЭР ГАРГААРАЙ...
2020/01/30 103.68.107.27
н
ГАРАА БАЙНГА УГААГААД, МАСК ХОЁР ЦАГ ТУТУМ СОЛИОД БАЙЖ ЧАДАХ ХҮН МАНАЙХНЫ 1 ХУВЬ Л БАЙХ ДАА... ЦАГААН САР ХИЙХГҮЙ ГАНЦ ЖИЛ ӨНЖИХӨД ҮХЧИХГҮЙ БАЙХ. ҮНДЭСНИЙ АВУЛГҮЙ БАЙДАЛ... ЗӨВ ШИЙДВЭР ГАРГААРАЙ...
2020/01/30 202.179.31.119