8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хилээр нэвтэрч буй иргэдэд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ хийж, халдваргүйжүүлж байна"

2020-01-29 09:00:00

БНХАУ-д ажиллаж, амьдарч буй болон арилжаа, аялал жуулчлалаар зорчиж явсан иргэдээ эх орныхоо хилээр нэвтэрч орж ирэхэд чирэгдэл, дараалал үүсгэхгүй байх, түргэн шуурхай үйлчлэх бүх талын арга хэмжээг авч байна.

Хоёр орны Консулын газар, холбогдох байгууллагууд хамтран галт тэрэг болон зорчигч тээврийн автобусаар нэгдсэн зохион байгуулалтайгаар иргэдийг тээвэрлэн хил нэвтрүүлж байгаа юм. 

Зорчигч нэг бүрт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, ариутгал, халдваргүйжилт хийж буй бөгөөд ачаа тээш, тээврийн хэрэгслийг мөн Олон Улсын стандартын дагуу халдваргүйжүүлэлт хийн хилээр нэвтрүүлж байна.  2020.01.28-ны байдлаар 400 гаруй иргэн эх орондоо иржээ.  

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл