8o
Улаанбаатар хот
mobile menu

ЕБС-ийн сурагчдын теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж байна

2020-01-28 14:00:00

Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт их, коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байгаа зэргээс шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээл бэлтгэн хүргэхийг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Үүний дагуу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулахаар болсон байна. Харин ЕБС-ийн сурагчдын теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд албан ёсны мэдээллийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bks
Хувийн сургуулиуд бол байнга л хэрэглэдэг арга шүү дээ. Тэднээсээ санаа зовж ичилгүй асууж суралцаач. Олон түмний хүүхдэд хэрэгтэй.
2020/01/29 103.14.36.6