8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2020-01-28 09:40:00

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн Хар толгой гэдэг газар өчигдөр 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment